Ц.Элбэгдорж: Вакцин олоод ир гэж үүрэг өгвөл явахад бэлэн

Ц.Элбэгдорж: Вакцин олоод ир гэж үүрэг өгвөл явахад бэлэн

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, вакцины эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Манай улсын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн талаар хэд хоногийн өмнө чуулганы танхимаас мэдэгдсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн тветтер хуудаснаа "Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх" хэмээн жиргэжээ.