Өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь зэрэг АН найман аймаг, нэг дүүргийн ИТХ-д ялалт байгуулж олонх болсноор ирэх дөрвөн жилийн хугацаанд энэхүү есөн газарт засаглахаар болсон. Тэгвэл хорио цээрийн энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Архангай аймгийн засаг даргаар Д.Золжаргал, Өмнөговь аймгийн засаг даргаа Д.Сэддорж нарыг батламжилсан байна.