Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг агшиж, царцаж буй энэ нөхцөлд зээл өгвөл улам л эрсдэл үүснэ

Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг агшиж, царцаж буй энэ нөхцөлд зээл өгвөл улам л эрсдэл үүснэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ж.Сүхбаатар гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цар тахлын үед хохирол амсаж буй иргэн, аж ахуй нэгжид хэрхэн туслах талаар асуулаа. Тэрээр  “Тусгай зээлийг гаргах асуудлыг судалж байна уу. Бусад улс орон ковид-ийн үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тусгай зээл гаргаж байна. ЖДҮ-ийн бизнесүүд маш их хохирч байна. Энэ талаар судалж байна уу” гэж асуухад

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөл хорионы үед бизнесийн зээл аваад бизнес явахгүй шүү дээ. Тэгэхээр зээл өгөх асуудал байхгүй. Харин одоо авсан байгаа зээлүүдийн хүүг хойшлуулах, зогсоох ийм л арга хэмжээ авч байна. ЖДҮ-ийн сангууд дээр судалж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа талаар З.Мэндсайхан гишүүн мэдэгдсэн. Эдийн засаг агшиж, царцаж буй энэ нөхцөлд зээл өгвөл улам л эрсдэлд оруулна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө