"Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв" НҮТББ-аас эсээ бичлэг, гар зураг, эшлэлийн уралдаан зарлалаа

"Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв" НҮТББ-аас эсээ бичлэг, гар зураг, эшлэлийн уралдаан зарлалаа

“Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв" НҮТББ-аас “Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг угтан “Хувиа хичээсэн иргэдтэй улс үндэстэн мөхдөг” сэдвийн доор гурван сая төгрөгийн шагналын сан бүхий гар зураг, эсээ бичлэг, эшлэлийн уралдааныг зарлажээ. Гар зургийн уралдаан нь ахлах, дунд анги гэсэн насны ангилалтай явагдах бол эшлэл болон эсээний тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй  бүхий л насны иргэдэд нээлттэй байх аж.

Гар зургийн уралдааны хувьд:

  • Гар зураг A3 хэмжээтэй
  • Зургандаа бүх төрлийн будаг, харандаа ашиглаж болно
  • Уралдаанд ирүүлж буй зургийг өөрийн уран сэтгэмжээр, өөрийн гараар зурсан байна.
  • Сэдэв, агуулгыгоновчтой илэрхийлсэн байна.

Эсээ бичлэгийн уралдаанд:

  • 1000-1500 үгэнд багтаан монгол хэлээр бичих;
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулаагүй байх (Эш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах);
  • Бүтээлч хандлага, өөрийн үзэл бодлоо үндэслэлтэй, чөлөөтэй илэрхийлэх;
  • Тогтоосон хугацаанд ирүүлэх;
  • Үсгийн фонт "Times New Roman" 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх;
  • Нүүр хуудсанд өөрийн нэр, ажил мэргэжил, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, фэйсбүүк хаягийг бичих;
  • Энгийн үнэн бичих, шинэлэг санаа дэвшүүлсэн байх

Эшлэлийн уралдаан нь

  • Хувиа хичээх нь улс үндэстнийг мөхөлд хүргэдэг гэдгийн гол утга санааг илэрхийлсэн байх ;
  • Нэгээс хоёр өгүүлбэрт багтаасан байх;
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулаагүй байх;
  • Бүтээлч хандлага, өөрийн үзэл бодлоо үндэслэлтэй, чөлөөтэй илэрхийлэх;
  • Тогтоосон хугацаанд ирүүлэх;
  • Эшлэлийгилгээхдээ өөрийн зургийн хамт илгээх бөгөөд пэйж хуудсан дээр таны эшлэл зургийн хамт тавигдах болно;
  • Эшлэлийг илгээхдээ өөрийн нэр, ажил мэргэжил, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, фэйсбүүк хаягийг бичих зэрэг шаардлага тавигдах аж.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авч, тус сарын 5-ны өдөр ялагчийг нийтэд зарлах юм байна. Уралдааны дүнг тус сарын 05-ны өдөр танилцуулах бөгөөд шилдэг бүтээлүүдийг “Adrf Mongolia” цахим хуудаст байрлуулж, олон нийтэд сурталчлах аж.

Adrf Mongolia "Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв" НҮТББ нь Монголд 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө Чингэлтэй болон Дарь-Эхэд байрлах хоёр сургалтын төвд 300 гаруй хүүхдүүд ёс суртахууны болон уран зураг, эрүүл мэнд, дуу хөгжим, англи хэл, солонгос хэл, монгол бичиг, рубик шоо зэрэг олон хичээл, дугуйланд хамрагдаж байна. Үе үеийн мянга мянган сайн дурын оюутан залуустай бөгөөд тэдэнд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр болон олон улсад сайн дурын ажил хийнгээ аялах хөтөлбөрүүд бий. Хүүхдүүдэд болон, оюутан залууст, нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12-р сарын 5 буюу Олон улсын сайн дурынхны өдрийг угтаж дээрх уралдаануудыг зарлаад байгаа аж.

Сайн дурын ажил бол нийгмийн хөгжлийн түлхүүр

Дэлгэрэнгүй мэдээллийг “Adrf Mongolia” пэйж хуудас болон фэйсбүүкнээс авна уу.