Жүжигчин Долли Партон “Moderna”-н вакцины судалгааг эхлүүлэхэд нь санхүүжүүлж байжээ

Жүжигчин Долли Партон “Moderna”-н вакцины судалгааг эхлүүлэхэд нь санхүүжүүлж байжээ

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д төвтэй Вандербилтийн их сургуулийн “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг зарласан билээ.

Тэгвэл алдарт жүжигчин Долли Партон өнгөрсөн дөрөвдүгээр сард ДЭМБ-аас “Ковид-19”-ийг цар тахал гэж албан ёсоор зарласнаас сарын дараа Вандербилтийн их сургуулийн коронавирусийн вакцины судалгаанд нэг сая доллар хандивлаж байжээ.

Тэрээр анх Вандербилтийн их сургуулийн анагаах ухааны төвд өөрийн найз, мэс заслын профессор Вандербилт доктор Нажи Абумрад нарт хүндэтгэл үзүүлж хандив өргөж байсан аж.  

Компанийн энэ долоо хоногт гаргасан мэдээллээр "Moderna" вакцин нь коронавирусийн эсрэг 94.5 хувьтай үр дүнтэй үйлчилж байсан бөгөөд вакцинжуулалтыг 12-р сарын сүүлчээс эхлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN