Нэг сая төгрөг гэх Х.Баттулгын санал бол Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхээ намнах тактик

Нэг сая төгрөг гэх Х.Баттулгын санал бол Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхээ намнах тактик

Чанга хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ цагт Ерөнхийлөгч Х.Баттулга “төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, Ерөнхий сайдыг энэ талаар шийдэмгий арга хэмжээг авахыг үүрэг болголоо” гэсэн гэнэтийн мэдэгдэл хийлээ.  

Түүний энэхүү мэдэгдлийг иргэд хоёр талтай хүлээж авч байна. Тодруулбал, нэг хэсэг нь “зөв” гэж байгаа бол, нөгөө хэсэг нь “эдийн засгаа алахаар шийдлээ” гэж дүгнэж байна. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭРЭЭ “ҮҮРЭГ ӨГЧ” ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ-

Х.Баттулгын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Монгол ялна” гэх урианд итгэдэг иргэд одоо ч бий. Үүнтэй адил Ерөнхийлөгч үүрэг өглөө гэхээр “огшдог, сэтгэл нь хөдөлдөг” зарим иргэд байна. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга болоод бүх иргэд хуулинд захирагдах ёстой гэдгийг тэд мэддэг болов уу. Учир нь Ерөнхийлөгчийн “үүрэг” болгох чиглэлийг ч хуульчилсан байдаг байна. 

Үүнд Ерөнхийлөгч: 

  • Хуулийн хүрээнд Тамгын Газрын аппарат, зөвлөхүүддээ үүрэг өгнө. 
  • Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хуулийн хүрээнд үүрэг өгнө.
  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч болно. Хэрэв зарлиг гаргавал Ерөнхий сайд гарын үсэг зурж байж хүчинтэй болно.

Тодруулбал, Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахын өмнө төслийг Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хариу өгдөг хуультай. Ерөнхий сайд зарлиг /төсөл/-ийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл үндэслэлээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалттай талаар хуульч Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн байна.

Иймд Х.Баттулга олон нийтэд хандсан хэвлэлийн мэдээлэлдээ “Засгийн газарт үүрэг өглөө” гэж дурдаад асуудлыг шийдчихдэг юм биш. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдана. Иймд тэрээр Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулийг зөрчсөн байх талтай байна. 

-ВАКЦИН АВАХАД 56 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЖ БАЙГАА УЛСАД 897 МЯНГАН ӨРХДӨӨ ӨГӨХ ХЭДЭН ИХ НАЯАДААР ТООЛОГДОХ МӨНГӨ БАЙХ УУ-

Сонгууль дөхөхөөр “зээл тэглэнэ, мөнгө тараана” гэж улс төрчид амладаг нь танил технологи. Учир нь ирэх 2021 онд Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас У.Хүрэлсүх өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Х.Баттулга бол аль хэдийн сонгуулийн бэлтгэлдээ орчихсон яваа. 

Иймд Х.Баттулгын гаргасан “Өрх бүрд нэг сая төгрөг олгох” санаачлага бол улс төрийн хүрээнд “хэрүүлийн том алим” юм. 

Учир нь 2021 оны Улсын төсвийг УИХ батлаад саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Тэрээр мэдээж “нэг сая төгрөг”-өө асуугаад 2021 оны төсөвт хориг тавина. Харин УИХ дахь МАН-ын олонх Х.Баттулгын хоригийг хүлээж авахгүй, түүний 1 сая төгрөг өрх бүрд олгох хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариулна. Учир нь коронавирусийн вакцин авахад шаардагдах 56 сая ам.долларыг зээлж байгаа улсад 897 мянган өрхөд өгөх хэдэн их наяадаар тоологдох мөнгө байхгүй нь мэдээж шүү дээ. 

-1 САЯ ТӨГРӨГ ТАРААВАЛ Х.БАТТУЛГА “БИ ӨГСӨН” ГЭНЭ. ТАРААХГҮЙ БОЛ "У.ХҮРЭЛСҮХ ӨГӨӨГҮЙ" ГЭНЭ-

Ингээд Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд “Нэг сая төгрөгийг У.Хүрэлсүх иргэдэд олгоогүй” гэсэн үгтэй орно. Харин тус мөнгийг өрх бүрд олгосон тохиолдол тэрээр “Би өгсөн” гэж хэлээд сонгуульдаа орно. Энэ бол аль ч утгаараа сонгуулийнх нь том шоу. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө эрт намнах тактик. Эцэстээ У.Хүрэлсүх өгөөгүй гээд нийгэмд нулимуулаад үлдээнэ гэж тэр тооцож байхыг үгүйсгэхгүй. Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялсан нь тэтгэвэрийн зээлийн төлөлт гол нөлөөг үзүүлсэн гэдгийг иргэд та бүхэн мартаж болохгүй. Иймд Х.Баттулга энэ технологийг өөрийн сонгуульдаа ашиглах гэж байна уу гэлтэй.  

Өрх бүрд НЭГ САЯ төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ТА дэмжиж байна уу

Нийт: 36 саналтай




Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРНО

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ