Эрхүү мужийн Киренск хэмээх жижиг хотын зам дээрээс хүний яс олноор илэрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мөстсөн замын халтиргааг бууруулах зорилгоор зам дээр асгасан элсэн дотроос хүний гавлын болон бусад ясны хэсгүүд олджээ. Хот тохижилтын ажилтнууд хуучны оршуулгын газрын орчмоос элс авч зам дээр дэвссэн байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар таамаглажээ. Мөн илэрсэн яснууд нь 1917-1922 оны Оросын иргэний дайны үед амь үрэгдсэн хүмүүсийнх байх магадлалтай гэнэ.
Зам дээр ил гарсан яснуудын зураг сошиал сүлжээнд тарсны дараа орон нутгийн хуулийн байгууллага гарал үүслийг нь тогтоох, ажилдаа хайнга хандсан байгууллага, албан тушаалтнуудыг олж шийтгэхээр ажиллаж эхэлжээ.
Нэгдсэн Орос намаас сонгогдсон орон нутгийн хууль тогтоогч Николай Труфанов “Киренскийн зам дээр хүний ястай элс дэвссэн байна. Урьдчилсан дүгнэлтээр хот тохижилтын ажилтнууд ойролцоох оршуулгын газраас элс авсан бололтой. Ямар аймшигтай харагдаж байгааг үгээр илэрхийлэх аргагүй” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
reports the local news portal
— Xy5Z89???? (@Xy5Z89) November 16, 2020
"Ircity. ru". Apparently, the workers had brought the sand from the vicinity of an old cemetery and dug up the bones, as the local MP Nikolai Trufanov wrote on Facebook. pic.twitter.com/XBT9JwpmjY