БНСУ “нийгмээс зай барих түвшин”-гээ нэмэгдүүлэхээр боллоо

БНСУ “нийгмээс зай барих түвшин”-гээ нэмэгдүүлэхээр боллоо

БНСУ-д өнөөдөр коронавирусийн 230 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад дөрвөн өдрийн турш дараалан 200-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Шинээр бүртгэгдсэн 230 тохиолдлоос 28 нь хилээр орж ирсэн иргэнээс, 202 нь  дотроосоо илэрчээ. БНСУ-н зарим бүс нутгууд нийгмээс зай барих 1-р түвшнээс 1,5 түвшинд шилжээд байсан бол Сөүл хот арваннэгдүгээр сарын 19-ний 00.00 цагаас эхлэн нийгмээс зай барих 1,5 түвшинд шилжэхээр болж байна.

Энэ удаагийн халдварын тархалтыг “барихад” тун төвөгтэй байх болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тус улсын халдварт  өвчинтэй тэмцэх  газраас хэрвээ энэ байдлаар 2 долоо хоног үргэлжлэх юм бол өдөрт 300-400 тохиолдол нэмж бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

Эх сурвалж: Yonhap