Ухуань хотод коронавирусийн халдварын талаар сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлчид 5 жилийн хорих ял оноожээ

Ухуань хотод коронавирусийн халдварын талаар сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлчид 5 жилийн хорих ял оноожээ

БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын талаар сурвалжилсан Зань Жан хэмээх сэтгүүлчид 5 жилийн хорих ял оноожээ. Түүнийг “хэрүүл, маргаантай асуудлыг сонгож, бусдыг өдөөн турхирсан” хэрэгт буруутгаж өнгөрсөн тавдугаар сард баривчилсан аж.

Яллах дүгнэлтийн хуудсанд заасны дагуу хатагтай Жан өнгөрсөн хоёрдугаар сард Ухань руу явж, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлсэн байна. Тэрээр тавдугаар сард сураггүй алга болсон бөгөөд хэдэн хоногийн дараа Шанхай хотод баривчлагдсан мэдээг гэрийнхэн нь хүлээн авчээ.

Үүнээс бараг гурван сарын дараа буюу есдүгээр сарын 9-ний өдөр өмгөөлөгч нь түүнтэй албан ёсоор уулзах эрх арайхийн авсан байна. Хятадын Хүний Эрх Хамгаалагчдын Сүлжээ ТББ-аас мэдээлснээр түүний ар гэрийнхэнд мөн Засгийн газраас удаа дараа дарамт, шахалт үзүүлсэн аж. 

Сэтгүүлч Жан өөрийг нь баривчилсан явдлыг эсэргүүцэж хэд хэдэн удаа өлсгөлөн зарласан байна. Гэсэн ч түүнийг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор яллажээ. Яллах дүгнэлтэд “WeChat, Twitter, YouTube зэрэг платформуудаар дамжуулан текст, видео болон бусад хэлбэрээр олон нийтэд хуурамч мэдээлэл түгээсэн" гэжээ. Үүгээр ч зогсохгүй түүний гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хийсэн ярилцлагыг дурдаж Ухуанийн талаарх нөхцөл байдлыг буруу ташаа мэдээлсэн” гэж дурджээ. 

Сэтгүүлч Зань Жан

Сэтгүүлч Зань Жан  тухайн үед вирусийн голомт болж байсан Ухань хотын талаар мэдээлсэнийхээ төлөө асуудалд орооцолдсон анхны сэтгүүлч биш юм. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Уханийн талаар сурвалжилга бэлтгэсэн гурван сэтгүүлч сураггүй алга болсон аж. Тэдний нэг болох Ли Зехуа дөрөвдүгээр сард “хорио цээрийн дэглэм мөрдүүлсэн” гэж гарч ирсэн бол үүний дараа сэтгүүлч Чен Циушийг засгийн газрын хяналтанд байлгаж байсан гэсэн тайлбартайгаар суллажээ. Харин гурав дахь сэтгүүлч Фан Бин одоог хүртэл сураггүй байгаа юм.

 

 

Эх сурвалж: BBC