Молдав услын  Ерөнхийлөгчөөр эмэгтэй гишүүн сонгогдлоо

Молдав услын  Ерөнхийлөгчөөр эмэгтэй гишүүн сонгогдлоо

Өчигдөр /2020.11.15/болсон Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч Майя Санду ялалт байгууллаа. Томоохон хот суурин газрын иргэд, Европын талыг баримтлагч болон өсвөр залуу үеийнхэн түүний төлөө саналаа илүүтэй өгсөн нь ялах үндэслэл болжээ. Одоогийн Ерөнхийлөгч Игорь Додоныг уламжлал үзэлтнүүд, хөдөө аж ахуйн бүс нутгийнхан, ОХУ-ын талыг баримтлагчид дэмжсэн ч ялахад хангалттай санал цуглуулж чадаагүй байна. Ингэснээр Молдав улс ирэх дөрвөн жилд барууны талыг баримталсан бодлого явуулах нь тодорхой болж байна.

2019 онд Бүгд Найрамдах Молдав Улсын Ерөнхий сайд, Боловсролын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд   англи, румын, орос, спани хэлтэй аж.

Эх сурвалж: CNN