Токио 2021 олимпийн наадмыг зөвхөн вакцинд хамрагдсан иргэд үзэх боломжтой гэв

Токио 2021 олимпийн наадмыг зөвхөн вакцинд хамрагдсан иргэд үзэх боломжтой гэв

Олон улсын Олимпийн хороо (ОУОХ)-ны Ерөнхийлөгч Томас Бах олимпийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцахаар Японд хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрээр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “Ирэх жил болох Токиогийн олимпийн наадам үзэгчтэйгээр зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаа” талаар ярьжээ.

Мөн олимпийн наадам үзэхийн тулд зайлшгүй коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх бөгөөд үүнийг шалгах ажилд бүхий л хүчээ дайчлан ажиллана гэв.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам өнгөрсөн долдугаар сард зохион байгуулагдах байсан ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ.

Ирэх жилийн наадамд дэлхийн 200 орны 11 мянга гаруй тамирчид оролцохоор төлөвлөж байгаа аж. Дэлхий нийт Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй вакцин ирэх жилийн дотор бэлэн болно гэж найдаж байна. Урьдчилсан дүн шинжилгээгээр “Pfizer ба BioNTech”-ийн хамтран бүтээж буй вакцин нь хамгийн үр дүнтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC