НАСА-ийн дөрвөн нисгэгч сансар руу хөөрчээ

НАСА-ийн дөрвөн нисгэгч сансар руу хөөрчээ

Өчигдөр /2020.11.14/ НАСА-ийн дөрвөн сансрын нисгэгч “Crew Dragon” хэмээх сансрын хөлгөөр Олон Улсын Сансрын Станц/ОУСС/  руу нисжээ. ОУСС-ын сансарт байнгын судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1998 оны 11 сараас эхлэн сансрын тойрог замд угсран байгуулсан бөгөөд дэлхийгээс 420 км өндөрт 27700 км/ц хурдтайгаар өдөрт дэлхийг 15,8 удаа тойрдог, 450 тонн жинтэй, 108м х 73м х 20м хэмжээтэй станц юм.

НАСА-гийн сансрын нисгэгчид болох Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, Японы сансрын агентлагийн нисэгч Соичи Ногучи нар одоо тойрог замд гараад байгаа бөгөөд даваа гарагийн оройн 11 цагт /орон нутгийн цагаар/ОУСС-д хүрэх төлөвтэй байна. Тэд сансрын станц хүртэл найман цаг нисэх бөгөөд энэ цагийг оруулаад нийт 27 цагийг сансарт өнгөрөөх ажээ.

"Crew Dragon" сансрын хөлөг

Хөлгийн гишүүд өнгөрсөн бямба гарагт хөөрөх төлөвтэй байсан ч хар салхины улмаас нэг өдрөөр хойшлуулж өчигдөр хөөрсөн байна. Тэдний сансрын хөлөг нь SpaceX-ийн анхны бүрэн ажиллагаатай хөлөг бөгөөд ариун цэврийн болон унтлагын өрөөтэй аж.

Энэ удаагийн нислэг нь цаашдаа хүмүүсийг сансраар аялуулах боломжтой эсэхийг туршиж буй “SpaceX” компанийн нислэг юм. Тус компанийн “Crew Dragon” хөлөг нь өнгөрсөн долоо хоногт энгийн хүмүүсийг сансарт аялуулах албан ёсны гэрчилгээгээ авчээ.

Эх сурвалж: CNN