ОХУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Цар тахал эхэлснээс хойш тус улын эрх баригчид халдварыг бууруулах арга хэмжээг тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа ч сүүлийн 24 цагийн дотор бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо 22700 болжээ. Энэ нь цар тахлын өдрүүдэд илэрсэн халдварын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус улсад одоогоор коронавирусийн халдварын 2 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүний тоогоор Франц, Бразил, Энэтхэг, АНУ-ын дараа бичигдэж байна.
Эх сурвалж: Moscowtime