“Samsung” компанийн гар утаснууд анх удаа Өмнөд Солонгосын дотоодын зах зээлийн 70 хувийг эзэлжээ

“Samsung” компанийн гар утаснууд анх удаа Өмнөд Солонгосын дотоодын зах зээлийн 70 хувийг эзэлжээ

Дэлхийн хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Самсунг Электроникс” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийн дотоодын зах зээлд эзлэх хувь анх удаагаа 70 хувиас давлаа гэж зах зээлийн судалгааны компани мэдээлжээ. Тодруулбал, есдүгээр сараас хойш гурван сарын хугацаанд “Samsung Electronics” компани 3.4 сая ухаалаг гар утас үйлдвэрлэсэн нь  дотоодын ухаалаг гар утасны зах зээлийн 72.3 хувийг эзэлсэн байна. 

Дотоодын борлуулалтын өсөлтөд “Galaxy Note 20” ухаалаг гар утас, “Galaxy Z Fold 2”, “Galaxy Z Flip” эвхэгддэг утас зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд нөлөөлсөн аж.

Харин “Samsung Electronics”-ийн өрсөлдөгч “LG Electronics Co”, АНУ-ын технологийн аварга компани “Apple Inc”-ийн хувьцааны ханш тус улсад гуравдугаар улиралд 10 хувиар буурсан байна. Гэхдээ Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone 12-н эрэлт их байгаа тул Samsung-н хувьцаа бага зэрэг буурах төлөвтэй байна. 

Эх сурвалж: Yonhap