ВИДЕО: Япончууд цар тахлын эрсдэлээс сэргийлэн ухаалаг роботыг дэлгүүрүүдэд ашиглаж байна

ВИДЕО: Япончууд цар тахлын эрсдэлээс сэргийлэн ухаалаг роботыг дэлгүүрүүдэд ашиглаж байна

Токио хотын супермаркетуудад дэлгүүрийн ажилчин роботуудыг ашиглаж эхэлжээ. Роботыг виртуал технологийн тусламжтай холоос удирддаг бөгөөд үйлчлүүлэгчдэд хүнд зүйл өргөх, өндрөөс бараа авах, тавиур дээр эд зүйл тавих гэх мэт биеийн хүчний ажилд туслах аж. "Telexistenc" компанийн бүтээсэн ухаалаг Model-T роботыг одоо Японы хэд хэдэн супермарктуудад ашиглаж эхэлсэн байна. Япон улс хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг орон. Тус улсад настай хүмүүс их байдаг учир энэ төрлийн робот тэдний номер нэг туслагч болж чаддаг аж. Нөгөө талаар цар тахлын үед роботуудыг ашиглах нь халдвараас хамгаалах нэг хүч болж байна хэмээн зохион бүтээгчид тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC