ВИДЕО: Хотын төвөөр үзэгдсэн аварга том матрыг үлэг гүрвэлтэй андуурчээ

ВИДЕО: Хотын төвөөр үзэгдсэн аварга том матрыг үлэг гүрвэлтэй андуурчээ

Америкчуудын цахим сүлжээнд Флорида мужийн гольфын талбайд аварга том үлэг гүрвэл байна хэмээх бичлэг хэд хоногийн өмнө тархаж, шуугиан тариад байсан юм. Гэвч энэ нь үлэг гүрвэл биш, харин аварга том матар байжээ. Халуун орны матар шуурганы үеэр Флорида мужийн Наполес хотоор тэнүүчилснийг хүмүүс үлэг гүрвэл хэмээн андуурчээ.

Матрын бичлэгийг зарим хүн "худал, эвлүүлэг" хэмээн хэлж байсан ч Флоридагийн загас, зэрлэг ан амьтдыг хамгаалах комиссын удирдагч Дэвид Шин “Жинхэнэ матар мөн байсан. Хотоор зэрлэг амьтан ингэж эрх чөлөөтэй явж буй нь байгаль хамгааллын ажлын нэг амжилт гэж харж байна. Гэхдээ энэ матар бол ер бусын матар биш юм. Учир нь үүнээс том хэмжээний матар олон байдаг. Бас матар хотоор “сэлгүүцэж” яваа анхны тохиолдол биш юм” гэжээ. Флорида мужид маш олон матар амьдардаг. Өнгөрсөн саруудад матар хүний биед халдаж, гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан билээ.

Эх сурвалж: CNN