ВИДЕО: Ж.Бат-Эрдэнэ дотуур хувцастайгаа цахим хуралд оролцож олны шүүмжлэлд өртөв

ВИДЕО: Ж.Бат-Эрдэнэ дотуур хувцастайгаа цахим хуралд оролцож олны шүүмжлэлд өртөв

ОХУ-аас ирсэн тээврийн жолооч болон түүний нэгдүгээр хавьтагч таван хүн, мөн Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тул манай улс тав хоногийн хөл хорио тогтоогоод байна. 

Иймд өчигдөр /2020.11.13/ УИХ-ын чуулган цахимаар хуралдаж 2021 оны Улсын төсвийг баталсан юм. Товчхондоо УИХ-ын гишүүдийн ихэнх нь тус хуралд гэрээсээ оролцож, саналаа өгсөн гэсэн үг юм. 

Харин энэ үеэр Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн “дотуур хувцас”-тайгаа босож явсан нь иргэдийн шүүмжлэл, наргианд өртөөд байна. Тухайлбал, зарим иргэд "Улсын төсвийг бандагатайгаа баталсан анхны УИХ-ын гишүүн Булган аймгийнх байлаа. Анхдагчдын өлгий нутаг гэдэг нь аргагүй үнэн юм" гэж байгаа бол зарим иргэд "Гишүүдийг хурлын өмнө босгож, эргүүлж тойруулж сайн шалгаж байж яах хэрэгтэй" зэргээр, инээд наргиан, шүүмж өрнүүлж байгаа юм. 

ВИДЕО: