БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн коронавирусийн халдвар дэлхий даяар тархснаас хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд дэлхийн улс орнуудын эрдэмтэн, судлаачид вакцин бүтээх уралдаанд ханцуй шамлан орсон бол үйлдвэрлэгчид нь цар тахлын үед ашиглах боломжтой технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээсээр байна.
Тэгвэл Япон улсад саяхан хоол идэхэд зүүх боломжтой амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаа нэрийн хуудсын үүргийг давхар гүйцэтгэх амны хаалтыг хэрэглэж эхэлсэн байна. Тодруулбал, тухайн иргэний зүүсэн амны хаалт дээр нэр, утасны дугаар, хаяг, компанийн лого гэх мэт нэрийн хуудас дээр бичигдэх тухайн хүний тодорхойлолтууд байх аж. Энэ нь нөгөөтээгүүр цар тахлын үед нэрийн хуудас солилцох, гар барих гэх үйлдлүүдээс сэргийлж буй давуу талтай юм байна.
Эх сурвалж: JapanToday