БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний улмаас нас барсан байж болзошгүй иргэдийн тоо 101-д хүрчээ

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний улмаас нас барсан байж болзошгүй иргэдийн тоо 101-д хүрчээ

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн таван хүн нас барсан талаар тус улсын хэвлэлүүд бичиж байв.Тухайн үед Засгийн газраас иргэдийн үхэл томуугийн вакцинтай холбоогүй хэмээн мэдэгдэж, вакциныг үргэлжлүүлэн хийлгэхийг уриалж байсан юм.

Тэгвэл вакцины улмаас нас барсан байж болзошгүй иргэдийн тоо 101-д хүрчээ. Нас барагсдын ихэнх нь 60-аас дээш насныхан байгаа аж. Мөн 14-16 насны гурван иргэн томуугийн вакцин хийлгэсний дараа үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ.

Тус услын Эрүүл мэндийн байгууллагаас нас баралт томуугийн вакцинтай огт холбоогүй хэмээн мэдэгдсэн хэвээр байна. Гэсэн ч шалтгаангүйгээр нас барсан иргэдийн нийтлэг зүйл нь “вакцин” байсан тул иргэд санаа зовнисон хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосод 12 сая гаруй иргэн томуугийн вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаад байна.

Эх сурвалж: Yonhap




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө