ОХУ-д цэргийн албан хаагч аймшигт аллага үйлдэж гурван офицерын амийг хөнөөжээ

ОХУ-д цэргийн албан хаагч аймшигт аллага үйлдэж гурван офицерын амийг хөнөөжээ

Өчигдөр /2020.11.09/ ОХУ-ын өмнөд хэсэг Воронежийн ойролцоох цэргийн баазад цэргийн албан хаагч гурван офицерын аминд хүрсэн аллага гарчээ. Мөрдөн байцаалтад дурдсанаар хэргийг үйлдсэн цэрэг арваннэгдүгээр сарын 9-ний өглөөний 05.30 цагийн үед буу олж авахын тулд нэг офицерыг сүхээр хөнөөж, дараа нь хамт алба хаадаг байсан гурван офицерыг буудсан байна. Буудуулсан хоёр офицер газар дээрээ нас барсан бол нэг нь хүнд шархаджээ.

Одоогоор Воронежийн Мөрдөн байцаах хорооны цэргийн хэлтэс уг хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг “РИА Новости”-н мэдээлснээр сэжигтнийг саатуулсан бөгөөд хэргийг үйлдэх болсон сэдэл нь тодорхойгүй байна гэжээ. Мөрдөн байцаагчид түүний сэтгэцийн байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Мөрдөн байцаалтын явцад

Эх сурвалж: РИА Новости




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө