Өчигдөр /2020.11.09/ Уулын Карабахд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох энхийн гэрээг Армен, Азербайжаны талууд ОХУ-ын оролцоотойгоор байгуулсан юм. Улмаар ОХУ-ын цэргүүд Уулын Карабахд энх тайвныг сахиулахаар орж ирсэн. Гэвч Арменийн иргэд үүнийг эсэргүүцэж, Засгийн газрынхаа ордон руу дайрчээ.
Түүнчлэн нийслэл Ереван хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Ордон руу дайрсан хүмүүс гартаа мод, чулуу барьснаас гадна өрөөнүүдийн цонхыг хагалж, хаалгыг эвдэж байжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр эхэлсэн талуудын зэвсэгт мөргөлдөөний хөлд олон гэм зэмгүй иргэд амь үрэгдсэн. Талууд хэд хэдэн удаа гал зогсоох гэрээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Энэ удаагийн энхийн гэрээг ОХУ болон Армен, Азербайжены талууд маш найдвартай болсон хэмээн баталж, дахин гэрээг зөрчихгүй гэж мэдэгдсэн ч Арменийн иргэд эсэргүүцэж эхэлжээ.
Эх сурвалж: BBC