Багдадын баруун хэсэгт байрлах Иракын армийн пост руу зэвсэгт этгээд халдаж 11 цэргийг хөнөөж, найман цэргийг шархдуулжээ.
Тодруулбал, өнөөдөр дөрвөн автомашинтай этгээдүүд Аль-Радхвания дүүрэгт байрлах пост руу гранат шидэж, галласан байна.
Иракийн цэргийнхэн мэдэгдэлд “террорист бүлэглэл” засгийн газрын дэмжлэгтэй суннит шашинтнуудын пост руу дайрсан гэв. Халдагчдыг баривчилж чадаагүй бөгөөд цагдаагийн хүчнийхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Reuters