ОХУ-ын Искитимка голын ус улаан өнгөөр урсжээ

ОХУ-ын Искитимка голын ус улаан өнгөөр урсжээ

ОХУ-ын өмнөд хэсэг Кемерово мужид орших Искитимка голын ус улаан өнгөөр урсжээ. Албаныхны мэдээлснээр ус зайлуулах хоолойноос гол руу цутгасан ус улаан өнгөтэй байсан аж. Гэсэн ч яг ямар бодисын улмаас ийнхүү усны өнгө хувирсныг тогтоогоогүй байна.

Харин бүс нутгийн экологийн яамны төлөөлөгчийн хэлснээр орон нутгийн аль  нэгэн компани гэнэт химийн үл мэдэгдэх улаан өнгийн бодис ашиглаж, "хаягдал" усаа гол руу цутгасан гэж тайлбарлажээ.

Өмнө нь Москва хотыг дайран урсдаг “Гвоздня” хэмээх гол мөн улаан өнгөөр урсаж байсан бөгөөд мужийн эрх баригчид үйлдвэрийн хаягдал уснаас үүдэн гол улаан өнгөтэй болсон хэмээн тайлбарлаж байсан юм. Сүүлийн үед Оросод устай холбоотой ноцтой асуудлууд гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн сард Камчаткийн далайд олон тооны амьтан хордож үхсэнээс гадна усанд сэлж байсан хүмүүст арьс салстын өвчлөлүүд илэрсэн юм.

Эх сурвалж: ladbible




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө