Н.Төгсцогт "Алтан Дорнод ХХК-ийн захирал Т.Ариунболдод 38 мянган долларын цаг бэлэглэжээ

Н.Төгсцогт "Алтан Дорнод ХХК-ийн захирал Т.Ариунболдод 38 мянган долларын цаг бэлэглэжээ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Олимп, Дэлхийн аваргын мөнгө, МУГТ “King Tug” хочит Н. Төгсцогт мэргэжлийн боксын замналын 13 дахь тулаанаа Есдүгээр сарын 20-ны өдөр хийж ялалт байгуулснаар, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болсон билээ.

Тэрээр тус тоглолтын дараа мэдээлэл хийх үеэрээ "Надад найман долоо хоног бэлтгэл хийх боломж гарсан. Үүнийг ч алдалгүй сайн ашигласан гэж бодож байна. Харин одоо дараагийн тулаандаа бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. 

Н.Төгсцогт тус тулааныхаа дараа буюу энэ сарын 1-ны өдөр ирсэн Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, 21 хоногийн тусгаарлалтад ороод саяхан гараад байна. 

Тэрбээр тусгаарлалтаас гарсан даруйдаа өөрийн спонсор "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод Хаблот брэндийн 38 мянган доллар буюу 100 гаруй сая төгрөгийн цагийг бэлэглэжээ. Эрдэнийн чулуугаар чимэглэсэн тус цаг нь дэлхийн баячуудын хэрэглээ юм байна. 

Н.Төгсцогтын хувьд өмнө нь Т.Ариунболдод тэрбумтнуудын унаа "Rollce Royce Cullinan" маркийн машиныг бэлэглэж байсан билээ. Тус машины хамгийн эхний захиалагчдын нэг нь Н.Төгсцогт байсан гэдэг. Учир нь Н.Төгсцогтын энэ өндөр амжилт гаргахад "Алтан Дорнод" ХХК-ийн захирал Т.Ариунболд эхний хөрөнгө оруулалтыг хийж дэмжсэн гэдэг.  




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө