Д.Трампын гольфын хувцастай лааны баримал хийгджээ

Д.Трампын гольфын хувцастай лааны баримал хийгджээ

Алдартнуудын лааны тосон баримал хийдгээрээ алдартай Германы урлаач Тюссогийн Лондон дахь музейд Дональд Трампын гольфын хувцас өмсгөсөн баримал хийгджээ. Хоёр хоногийн өмнө /2020.11.07/ Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангалаа. Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсан зураг Америкийн хэвлэлүүдээр цацагдсан юм. Үүний дараа бүхий л хэвлэлүүд энэ талаар онцолж, олон нийтийн сүлжээний гол сэдэв болсон.

Түүнчлэн барималын зургийг нийтлэхдээ “Одоо тэр дуртай спортдоо илүү их цаг заваа зориулах боломжтой боллоо” гэж бичжээ. Дашрамд дурдахад Д.Трамп дэлхий даяар хэд хэдэн гольфын талбай эзэмшдэг аж.

Эх сурвалж: Nypost