Кока-Кола компани цар тахлын улмаас зул сарын аяллын машинаа явуулахгүй гэдгээ мэдэгдлээ

Кока-Кола компани цар тахлын улмаас зул сарын аяллын машинаа явуулахгүй гэдгээ мэдэгдлээ

Кока-Кола компани зул сарын баяраар чимэглэсэн ачааны машинаа муж даяар явуулдаг уламжлалтай. Энэ үеэр ачааны машинд зул сарын чимэглэл бүхий тус компанийн нэрийн бүтээгдэхүүнүүд зарагддаг. Харин энэ жил цар тахлын улмаас ачааны машины аялал хийхгүй гэдгээ мэдэгджээ.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Улс орон даяар хэрэгжиж буй хөл хорионы улмаас манай компани Зул сарын баяраар явуулдаг ачааны тэрэгний аяллаа цуцлах шийдвэр гаргаж байна.

Та бүхнийг сэтгэл дундуур байгааг бид мэднэ. Гэхдээ Христийн Мэндэлсний Баярын онцгой мөчүүдийг та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ирэх жил тантай уулзахдаа баяртай байх болно" гэжээ.

Эх сурвалж: Ladbible




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө