ВИДЕО: Хүүхэдтэй харгис хандсан сувилагчийг хүчирхийллийн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ

ВИДЕО: Хүүхэдтэй харгис хандсан сувилагчийг хүчирхийллийн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ

ОХУ-ын Новосибирск хотын Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч тус эмнэлэгт эмчлүүлж байсан 3 настай хүүхдийн үснээс нь зулгааж, чимээгүй байхыг шаардан загнаж, цохиж буй бичлэг саяхан тус улсын цахим сүлжээгээр тарсан байна.

Тус бичлэгийг эмчлүүлж байсан өвчтөн гар утсан дээрээ бичиж авсан байжээ.

Иймд бага насны хүүхэдтэй харгис хандсан дээрх сувилагчийг ажлаас нь халж, тус иргэнийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлжээ.