Д.Трампын эхнэр, хүргэн хоёр түүнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэв

Д.Трампын эхнэр, хүргэн хоёр түүнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэв

Дональд Трампын эхнэр Меланья Трамп болон хүргэн Жаред Кушнер нар сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг түүнд зөвлөсөн талаар CNN агентлаг мэдээлжээ. Харин Трампын том хөвгүүд болох Дональд Жр болон Эрик нар аавынхаа талд орж, Бүгд Найрамдахчуудыг Жо Байдены ялалтыг эсэргүүцэхийг уриалсан байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жо Байден ялалтаа зарлаж, АНУ-ын хэвлэлүүд ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан талаар мэдээлсэн. Харин Д.Трамп сонгуультай холбоотой ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тветтертээ шуудангаар илгээсэн саналуудад луйвар орсон талаар Марк Левиний шоугаар удахгүй ярих болно гэж бичсэн юм.

Харин Трампын сонгуулийн штабын төлөөлөгч Жэйсон Миллер Кушнерийг Трампад хандаж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэдэг нь худал мэдээлэл бөгөөд "Жаред шударга байдлыг бий болгохын тулд боломжтой бүх хууль ёсны арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй гэж  Трампад зөвлөсөн" гэж мэдэгджээ.

CNN агентлагтын мэдээлснээр бямба гарагт Жо Байдены ялалтыг зарлах мөчид Дональд Трамп Стерлинг дэх гольфын талбайд байсан бөгөөд тухайн үед сонгуулийн дүнг эсэргүүцэж үгүйсгээгүй гэжээ. Гэсэн ч Жо Байден түүнээс илт илүүрхэж байхад тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор зарлаагүй байна.

Эх сурвалж: CNN