БНХАУ-ын төрийн гол хэвлэл Д.Трампын жиргээн дээр “хаха” гэж бичжээ

БНХАУ-ын төрийн гол хэвлэл Д.Трампын жиргээн дээр “хаха” гэж бичжээ

БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “People's Daily, China”сонин өөрсдийн албан ёсны тветтер хуудаснаа Дональд Трампын постыг “хаха” гэж бичсэн тайлбартайгаар “retweet” хийжээ. Тодруулбал, Дональд Трамп арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Бид сонгуульд илт давуу яллаа” гэсэн жиргээний дээр "хаха" гэж бичсэн байна. Тус сонин нь 1948 оны зургадугаар сард байгуулагдсан Хятадын Коммунист Намын Төв Хорооны албан ёсны сонин юм.

 

Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Дональд Трампаас илт давуу тэргүүлж явсан. Магадгүй сонгуулийн дүнг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа Д.Трампыг Хятадын төв хэвлэл тийнхүү “шоолсон” бололтой. БНХАУ, АНУ хоорондын харилцаа Д.Трампыг ерөнхийлөгч байх үед нэлээдгүй хурцадмал байдалтай болсон билээ.

Эх сурвалж: Mothership