Тархигүй төрсөн хүү гайхамшиг байдгийг харуулж байна

Тархигүй төрсөн хүү гайхамшиг байдгийг харуулж байна

Английн хойд хэсэгт орших Камбрияд Ноа Уолл хэмээх хүү ээжийнхээ гэдсэнд байхдаа нуруу нугасны өвчтэй гэж оношлогджээ. Үүний улмаас хүүгийн тархи өсөлтгүй төрөх бөгөөд насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болно хэмээн эмч нар таамаглаж, Шелли болон Роб нарт ургийн өсөлтийг зогсоохыг таван удаа зөвлөсөн байна. Гэсэн ч хосууд гэрлэлтийнхээ хожуу үед хүүхэд олсон тул төрүүлэхээр шийдсэн аж. Хүү төрсний дараа гайхамшигт үйл явдал болж түүнийг гурван нас хүрэх үед тархи нь өссөөр 80 хувьд хүрчээ.

Эмч нар хүүг бие дааж, ямар ч үйлдэл хийж чадахгүй хэмээн таамаглаж байсан бол бяцхан хүү хүлээлээс давж ярих, сонсох, харах, инээмсэглэх гэх мэт хүний хийдэг бүхий л үйлдлийг хийж чаддаг болжээ. Хүүгээ эрүүл болгохын тулд Шейлли, Роб нар багаас нь олон төрлийн физик болон танин мэдэхүйн дасгал бүхий"нейрофизик" хэмээх эмчилгээг тасралтгүй хийлгэсэн аж. 

Үүнээс гадна эмч нарын таамаглаж буйгаар хүүг гэдсэнд бойжиж байх үед ээж нь фолийн хүчил тогтмол уудаг байсан нь хүүгийн өвчнийг эмчлэхэд нөлөөлсөн гэжээ. Учир нь фолийн хүчил нуруу нугас, аненцефали зэрэг нуруу, тархины гажиг үүсэхээс сэргийлдэг аж. 

Эх сурвалж: Ladbible




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө