ВИДЕО: 77 настай Жо Байден ялалтаа тунхаглахдаа индэр хүртэл гүйв

ВИДЕО: 77 настай Жо Байден ялалтаа тунхаглахдаа индэр хүртэл гүйв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч 46 дахь Ерөнхийлөгчөөр 77 настай Жо Байден сонгогдсон. Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр хэдхэн цагийн өмнө ялалтаа зарлаж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ индэрт тун баяртайгаар гүйж, гарч иржээ. Тэрээр “ Би ард түмнээ хагалан бутаргадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна…Дэвшилд хүрэхийн тулд өрсөлдөгчдөө дайсан гэж харахаа зогсоох хэрэгтэй. Бид дайсан биш, бид америкчууд. Бид нэгдэх болно” гэжээ.

Мөн тэрээр цар тахалтай тэмцэж ажиллах эрдэмтэн, экспертүүдийн багийг бүрдүүлж, улс төржиж биш шинжлэх ухаанчаар ажиллахаа амласан юм. Мягмар гарагт эхэлсэн сонгуулийн саналыг бүрэн тоолж дуусаагүй байгаа ч 293 төлөөлөгчийн саналыг авснаар Жо Байден ерөнхийлөгчөөр ажиллах болзлоо ийнхүү хангаад байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө