Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр аргын тооллын 2020 оны 11 дүгээр сарын 08. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 23. Ням гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө