Бангладеш улсын Дакка хотод трансжендер хүмүүст зориулсан анхны шашны сургууль нээгджээ. 150 гаруй суудалтай тус сургуульд нислэгийн болон санхүүгийн чиглэлийн хичээлүүд голлон заагдах бөгөөд элсэгчид үнэ төлбөргүй суралцах юм. Сургуульд насны хязгаар гэж байхгүй,өөрийгөө трансжендер гэдгээ мэдсэн бүх хүнд нээлттэй байх аж.
Бангладешд трансжендерүүдийн зөвшөөрч албан ёсоор гуравдахь хүйс хэмээн тодорхойлдог. Тэд сонгох, сонгогдох эрхтэй боловч боловсрол эзэмших тал дээр бэрхшээлтэй байдаг аж.
Тус улсын Засгийн газрын тооцооллоор Бангладешд нийт 10 мянга гаруй трансжендер байдаг аж.
Эх сурвалж: BBC