Хүчирхийллийн хэргийн улмаас жүжигчин Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд дүр бүтээхээс татгалзжээ

Хүчирхийллийн хэргийн улмаас жүжигчин Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд дүр бүтээхээс татгалзжээ

Их Британийн “Sun” сонин хоёр жилийн өмнө гаргасан нийтлэлдээ Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хердэд гар хүрч байсан тухайн бичсэн. Уг сониныг 57 настай жүжигчин  Жонни Депп нэр хүндэд нь халдаж, зохиомол зүйл нийтэлсэн хэмээн шүүхэд өгөөд байсан юм. Гэвч Лондон хотын шүүхээс хэд хоногийн өмнө “Sun” сонины талд шийдвэр гаргаж, Жонни Деппийг эхнэртээ гар хүрч байсан гэж үзсэн.

Тодруулбал "Sun хэвлэл Деппийг "эхнэрээ зодсон" хэмээн бичсэн нь бодит байдалтай нийцэж байна" гэсэн дүгнэлтийг Лондонгийн шүүхээс гаргасан юм.

Энэ хэргийн улмаас “Warner Bros” кино компани Деппийг “Fantastic Beasts 3” киноны Гринделвалдын дүрээс татгалзахыг хүссэн байна. Үүнийг ч нэрт жүжигчин хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэрээр эхнэрээ зоддог байсан гэсэн мэдээтэй одоог хүртэл санал нийлэхгүй байгаа аж. Энэ талаар Депп “Юуны өмнө намайг дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Warner Bros-с надад Fantastic Beasts киноны Гринделвалдын дүрээс татгалзах хүсэлт тавьсан тул хүндэтгэн үзэж, хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдэгдье. Гэхдээ би Их Британийн шүүхийн бодит бус шийдвэрийн эсрэг давж заалдах болно. Намайг буруутгасан энэ хэргийг худал гэдгийг би нотлох болно” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

10 минутын өмнө