“Twitter”-ээс сүүлийн гурван өдөрт Д.Трампын 12 жиргээг “нуужээ”

“Twitter”-ээс сүүлийн гурван өдөрт Д.Трампын 12 жиргээг “нуужээ”

АНУ-д бүх нийтийн сонгууль болсноос хойших сүүлийн гурван өдрийн хугацаанд “Twitter” нийгмийн сүлжээ Ерөнхийлөгч Дональд Трампын 12 жиргээг нуужээ.

Түүний жиргээг сонгууль явуулж буй болон сонгуулийн дүн гаргаж буй байгууллагуудын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй маргаан дагуулсан утга агуулж байна гэсэн үндэслэлээр нуусан байна.

Тухайлбал, “Хууль ёсны саналуудыг тоолбол би сонгуульд төвөггүйхэн ялна. Ажиглагчдыг ямар нэгэн арга зам, хэлбэрээр ажлаа явуулахыг нь зөвшөөрөөгүй тул энэ үеэр шуудангаар явуулсан санал хураалтыг хууль бус гэж үзэх ёстой”, “Би том ялалт байгуулсан ч тэд сонгуулийг хулгайлахыг оролдож магадгүй” гэх мэт жиргээнүүдийг бичсэн даруй нуусан байна. Мөн фейсбүүк компани ч түүний постуудад  “hide” хийсэн юм.

Эх сурвалж: Verge




Өнөөдөр нохой өдөр

18 минутын өмнө