АНУ-ын Кентаки мужийн “Раббит Хаш”/Rubbit Hash/ хэмээх хотын даргаар зургаан сартай Вилбур хэмээх франц бульдог нохой сонгогджээ. Тус хотод 1988 оноос эхлэн хотынхоо даргаар нохойг сонгодог өвөрмөц уламжлал тогтсон байна.
Шинэ хотын даргын эзэн нь 43 настай Эми Ноланд хэмээх эмэгтэй аж. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Нохойгоо сонгуульд ялуулахын тулд маш их сурталчилгаа хийж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан” гэжээ.
Хачирхалтай нь хотын даргад өрсөлдсөн нохойнууд хүний адил сонгуулийн мөрийн хөтөлбөртэй гэнэ. Вилбурын мөрийн хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэнд, хөхний хорт хавдрын талаарх олон арга хэмжээнүүд багтсан байна. Учир нь түүний эзэн Ноландын ээж нь хөхний хорт хавдраар өвдөж байжээ. Түүнчлэн хотын даргын санал хураалтад тус хотын оршин суугчид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн иргэд ч оролцох боломжтой гэнэ. Вилбур нохойд сонгуульд оролцсон 22,985 хүнээс 13,143 нь саналаа өгсөн байна.
500 гаруй хүн амтай тус хотын түүхэнд таван нохой хотын даргаар сонгогдож байжээ. 2016 онд хотын даргаар Брийн хэмээх питбуль нохой сонгогдож байсан бөгөөд одоо Вилбурт суудлаа өгч байгаа аж.
Эх сурвалж: CNN