Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Олимпийн наадмын бамбар олон орноор дамжин явсаар наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэх хүрээлэнд ирж, тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамласнаар Олимпийн наадам албан ёсоор эхэлж байна гэж үздэг. Тэгвэл ирэх жил болохоор төлөвлөгдсөн Токио-2021 олимпийн бамбарын буухиаг 117 настай Япон улсын иргэн Танака дараагийн улсад дамжуулахаар болжээ.
Танака нь 1903 онд Японы Фукуока хэмээх тосгонд төрсөн бөгөөд 2019 онд дэлхийн хамгийн өндөр настай иргэн хэмээх алдрыг хүртэж Геннисийн номонд бичигдсэн юм.
Тэрээр ирэх оны тав дугаар сарын 11-ний өдөр бамбарын буухиаг эхлүүлэх аж. Олимпийн наадмыг эхлүүлэх энэхүү хүндтэй саналыг түүнд анх Токиогийн Олимп, Пара-олимпийн наадмын зохион байгуулах хороодын ивээн тэтгэгч “Japan Life” корпорац тавьжээ.
Эх сурвалж: Yonhap