Канадын Ватерлоо их сургууль, Саудын Арабын технологи, шинжлэх ухааны их сургуулийн судлаачид хамтран радио, гэрэл, дуут дохионы тусламжтайгаар усны гүнээс мэдээлэл илгээх боломжтой төхөөрөмж бүтээн, туршиж эхэлжээ. Тодруулбал, “Aqua-Fi” гэх уг төхөөрөмж нь лазер болон лед гэрэлтэй бөгөөд усан дор интернэт хэрэглэхэд зориулсан систем аж. Энэ нь радиогийн wifi сүлжээний долгионоор дамжуулан битүү хамгаалалттай гар утаснаас усанд шумбагчийн агаартай баллонд байрлуулсан төхөөрөмж рүү бичлэг, зураг илгээх зарчмаар ажиллах юм байна.
Харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэгээс нийтэлсэн судалгаанд усан дор хэрэглэдэг интернэтийн системийн мультмедиа мэдээллийг дамжуулах дээд хурд нь 2.11 mbps бөгөөд мэдээлэл дамжуулах үеэр зарцуулах хугацаа нь 1000 секунд болохыг онцолжээ. Харин “ Хатака” цахим хуудаст “Анх удаа усан дор утасгүй интернэтийг ашиглаж байгаа тохиолдол” гэж бичсэн байна. Судлаачид мэдээлэл хүлээж авах нөхцөл байдлыг сайжруулах болон усанд гэрлийн тархалтын үр дүнд дасан зохицох аргыг хайхын тулд энэ төслийг үргэлжлүүлэх саналыг тавьсан байна.
Эх сурвалж: Science Daily