ФОТО: Сонгуулийн үр дүн удаан хугацаанд тодорхойгүй байгаад бухимдсан иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ

ФОТО: Сонгуулийн үр дүн удаан хугацаанд тодорхойгүй байгаад бухимдсан иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ

АНУ-ын түүхэн дэх 46 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Сонгууль арванэгдүгээр сарын 3-ны өдөр орон даяар эхэлсэн ч одоог хүртэл хариу гараагүй байгаа юм. Учир нь энэ удаагийн сонгуульд коронавирусийн улмаас маш олон хүн шуудангаар саналаа өгсөн. Энэ нь бүх саналыг тоолох явцыг удаашруулах магадлалтай байна. Үүнд бухимдсан иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгааг Ройтерс агентлаг онцолжээ.