ВИДЕО: "Живх"-тэй гишүүн Г.Дамдиннямын нүүрэндээ хүрсэн үйлдэл олны хараанд өртөв

ВИДЕО: "Живх"-тэй гишүүн Г.Дамдиннямын нүүрэндээ хүрсэн үйлдэл олны хараанд өртөв

2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 62 суудал аваад буй. Харин эдгээр УИХ-ын зарим гишүүн олон нийтэд, боловсрол, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдөж сонгогдсон гэхээсээ илүүтэй МАН-ын нэр нүүрээр гарсан, "сул" гишүүд гэхэд болно. Харин зарим нь УИХ-ын гишүүн болсон даруйдаа олны анхааралд өртөх гэж дээлийн хээг хуульчлах, номын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгох зэрэг сэдэв яриад олны шүүмжлэлд багагүй өртсөн. 

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга ч намрын чуулганы нээлт дээр эдгээр гишүүдийг шүүмжлээд авсан. 

Тэгвэл Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон шинэ залуу /живхтэй/ гишүүдийн нэг болох Г.Дамдинням өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр, танхимд толгой дээгүүрээ зүүн гараа давуулж, баруун хацраа маажсан нь олны анхааралд ороод байна. Учир нь зарим хүмүүс түүний сэтгэц нь эрүүл эсэхийг асууж байгаа бол зарим нь энэ бол нэг төрлийн дасгал гэж тайлбарлаж байгаа юм.