Энэ удаагийн АНУ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлсэн тэрбумтан од Ким Кардашианы нөхөр реппер Кэни Уэст нийт 12 мужаас 60 мянга орчим хүний санал авчээ. Тэр Жо Байдены ялсан Колора мужаас 6 мянга гаруй, Вермонт мужаас 1,200 гаруй, Миннесота мужаас 7,700 гаруй хүний санал авсан байна. Харин Ерөнхийлөгч Дональд Трампын ялалт байгуулсан Арканзаст 4 мянга, Айдаход 3600, Айовад 3200, Кентакид 6200, Луйзианад 5000, Миссиссиппид 3200, Оклахомад 5600, Теннесид хамгийн их буюу 10 мянга гаруй санал авсан байна.
Хувиар илэрхийлбэл санал өгсөн нийт иргэдийн 0,3 хувь нь түүнд санал өгсөн аж.
Өнгөт арьст дуучинг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуульд нэр дэвшүүлсэн гэж улс төрчид ярьдаг. Учир нь хэдхэн сарын өмнө Америк даяар арьс өнгөний тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн Жорж Флойдын үхлийн хэргийн улмаас иргэн Д.Трампыг нэлээдгүй шүүмжилсэн. Иймээс Д.Трамп өнгөт арьст иргэдийн саналын тоог хуваахын тулд реп од Кэни Уэстыг нэр дэвшүүлсэн гэх яриа байдаг. Уэст Флойдын хэргийн дараагаас хэдхэн хоногийн дараа сонгуульд нэрээ дэвшүүлж буйг зарласан юм.
Эх сурвалж: NYtimes