АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа ч урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тэргүүлж, ялалт байгуулах өндөр магадлалтай байна. Гэвч Д.Трамп мөчөөгөө өгөхгүй өөрийгөө ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Америкчуудын цахим сүлжээгээр Д.Трампын эхнэр, тэргүүн хадагтай МеланиаТрамп Цагаан Ордноос нүүж байгаа бололтой гэсэн бичлэг цацагдаж, нэлээдгүй шуугиан тариад байна. Тодруулбал өчигдөр /2020.11.04/ Цагаан ордны гадаа том оврын ачааны машин ирсэн бичлэгийг нэгэн иргэн тветтер хуудсаар “МеланиаТрамп сонгуулиас өмнө арай нүүхгүй биз дээ” гэсэн хошигносон тайлбартайгаар тавьжээ. Бичлэг цацагдсанаас хойш богино хугацаанд маш олон хүний хандалтыг авч, хошигносон бичлэгүүд хүртэл цацагдсан байна.
Меланиа Трамп, Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос таван сарын дараа буюу 2017 оны зургадугаар сард хүү Барроны хамт Цагаан ордонд нүүж ирж байжээ.
Melania moving out of the White House today pic.twitter.com/TxZH6GVhNC
— ???? (@Surioxox) November 5, 2020
I’m taking this live shot of the White House, with a moving truck outside, as a good omen. pic.twitter.com/Uz4SuoU94N
— straightouttacontext (@happywithmeok) November 4, 2020