Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлалтай байна

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлалтай байна

АНУ-ын ерөнхийлөгчийн болон конгрессын сонгуулийн саналыг тоолох ажиллагаа үргэлжилж байна.

Одоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден илүү олон төлөөлөгчийн саналтай яваа ч саналын үр дүнг эцэслэн зарлаагүй байгаа мужуудын тооллогын явцаас харвал Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялах магадлал өндөр байна.

Дөнгөж сая тэр 38 төлөөлөгчтэй Техас мужид ялалт байгууллаа. Санал тооллогын үр дүн эцэслэн гараагүй байгаа Монтана, Невада, Жоржиа, Умард Каролина, Пеннсилвань, Мичиган, Уисконсин мужуудад Трамп давамгайлж байгаа юм.

Харин Аризона, Мэйн хоёр мужид Байден ялах нь тодорхой болжээ. Трамп тун удахгүй ялалтаа зарлах гэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн болон сенатын танхимын сонгууль бас явагдаж байгаа. Санал тооллогын явцаас харвал хоёр танхимд Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна.