Киргизийн парламентын дарга Канат Исаев удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан албан тушаалаасаа татгалзлаа. Тэрбээр лхагва гарагт Бишкек хотод депутатуудад хандан үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгджээ. Түүний хэлснээр энэхүү шийдвэрийг "Киргизстан" улс төрийн намын гишүүд гаргасан бөгөөд удирдагч нь Исаев юм.
Ойрын ирээдүйд Киргизийн парламентад шинэ спикер сонгогдоно. Хамгийн бодитой нэр дэвшигч бол депутат Талант Мамытов юм.
Киргизийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 2021 оны нэгдүгээр сарын 10-нд хийхээр товложээ. Өнөөдрийг хүртэл хэд хэдэн улстөрч өөрсдийгөө нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дотор Исаев, Бутун Киргизстан намын удирдагч Адахан Мадумаров нар багтаж байна.