Жо Байден сонгогчдын коллегийн гишүүдийн саналаар тэргүүлж байна

Жо Байден сонгогчдын коллегийн гишүүдийн саналаар тэргүүлж байна

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Миннесота муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна. Ингэснээр тэрбээр сонгогчдын коллегийн 220 гишүүний саналыг авах юм.

Харин АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 213 саналыг аваад байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай.

“NBC” сувгийн тооцоогоор, Ж.Байден сонгогчдын коллегийн 10 гишүүний санал бүхий Миннесотад ялах төлөвтэй байна. Миннесотад 1972 оноос хойших бүх ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшигч ялалт байгуулжээ. Д.Трампын хувьд 2016 онд маш бага саналын зөрүүгээр ялагдал хүлээсэн тус муж улсад ихээхэн ач холбогдол өгч байсан билээ.