Бразилд “Johnson & Johnson” корпорацын вакцины туршилтыг үргэлжлүүлнэ

Бразилд “Johnson & Johnson” корпорацын вакцины туршилтыг үргэлжлүүлнэ

Дэлхий нийтэд нэлээдгүй хүлээлт үүсгээд буй АНУ-ын “Johnson & Johnson” корпорац "клиник туршилтад хамрагдсан нэг иргэн үл мэдэгдэх шалтгаанаар өвчилсөн" тул вакцины туршилтаа зогсоож буйгаа өнгөрсөн сарын 4-ний өдөр мэдэгдсэн. Тэгвэл Бразилын эрх баригчид вакцины туршилтыг үргэлжлүүхээ мэдэгджээ. 

Тус корпорацын салбар “Janssen-Cilag” эмийн компанийн гаргасан мэдэгдэлд "Аюулгүй байдлын тусгай хорооноос өгсөн гаж нөлөөний тухай мэдээлэл, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын асуудал хариуцсан газрын мэдээллийг үнэлж дүгнэсний үндсэн дээр эрсдэлүүд болон үр ашгийн харьцааг судлахад ямар нэгэн аюул байхгүй гэж дүгнэсэн тул туршилтаа сэргээж байна” гэжээ.

“Johnson & Johnson”-ы вакцины гуравдугаар үе шатны эмнэлзүйн туршилт есдүгээр сарын 23-нд эхэлсэн. Туршилтад найман улс, гурван тивийн сайн дурын 60 мянга орчим хүн оролцож байгаа аж.

Эх сурвалж: TASS