Трампын засаглалын үед АНУ-ын чинээлэг эрхмүүдийн хөрөнгө 1 их наяд ам.доллароор өсжээ

Трампын засаглалын үед АНУ-ын чинээлэг эрхмүүдийн хөрөнгө 1 их наяд ам.доллароор өсжээ

АНУ-ын анхны тэрбумтан Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улсын тэрбумтнуудын хөрөнгө улам нэмэгдсэн статистик гарчээ. Тодруулбал, түүнийг 4 жилийн өмнө сонгогдсоноос хойш АНУ-ын 200 чинээлэг эрхмийн хөрөнгө нийлбэр дүнгээр 1 их наяд ам.доллароор өссөн байна.

Учир нь Дональд Трампын эрх барьсан хугацаанд тус улсын хөрөнгийн зах зээл тогтвортой өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг тэргүүлэгч 200 эрхмийн нийт хөрөнгө 2016 оны сонгуулийн үед 1.8 их наяд ам.доллар байсан байна. Энэхүү үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2.8 их наяд ам.доллар болж 55.5 хувиар өсжээ.