Д.Трамп: Тэд сонгууль хулгайлахыг оролдож байна

Д.Трамп: Тэд сонгууль хулгайлахыг оролдож байна

Өнөөдөр Америкчууд түүхэн дэх 46 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Одоогоор АНУ-ын нийт 51 мужаас 50 мужийн санал хураалт дуусаад байна. Харин Аляскад санал хураалт үргэлжилсэн хэвээр байна. Дөнгөж сая Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден сонгуультай холбоотой мэдэгдэл хийлээ. Тэрээр “Бид ялалтын зам дээр зогсож байгаа гэж найдаж байна. Хойд Каролина, Мичиган мужуудад найдлага тавьж байна. Эдгээр мужид ялах магадлал өндөр байгаа" гэсэн юм. 

Үүнээс хэдхэн минутын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн тветтер хуудаснаа “Том ялалт”, “Бид том ялалт байгуулсан ч тэд сонгуулийг хулгайхыг оролдож байна. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн дөрвөн минутын зайтай хоёр удаа жиргэжээ.