БНХАУ-д хүн амын тооллого эхэлжээ

БНХАУ-д хүн амын тооллого эхэлжээ

БНХАУ-ын үндэсний статистикийн хороо өнгөрөгч ням гарагаас эхлэн бүх Хятадын 7 дахь удаагийн хүн амын ерөнхий тооллогыг албан ёсоор эхлүүлжээ.

Тус хорооны мэдээлснээр, хүн амын тооллогын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардагдах юм байна. Эх газрын Хятад дахь хүн ам зүйн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл цуглуулах ажилд долоон сая гаруй хүн оролцох бөгөөд ирэх 12 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Долоо дахь удаагийн судалгааны ажлын хүрээнд БНХАУ-ын нийт хүн амын тоог тодруулахаас гадна, ард иргэдийн хүйсийн харьцаа, улс орон дахь ажил эрхлэлт, боловсролын түвшин түүнчлэн насны талаарх мэдээллийг цуглуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хүн амын нэгдсэн тооллогын үеэр эх газрын хятадын иргэдээс гадна тус улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа түр оршин суух эрхтэй гадаадын иргэдийн мэдээллийг цуглуулах юм байна.