Замаасаа гарсан галт тэрэг "Халимны хэлбэртэй" хөшөөн дээр тогтож, 8 метрийн өндрөөс унахаас аврагджээ

Замаасаа гарсан галт тэрэг "Халимны хэлбэртэй" хөшөөн дээр тогтож, 8 метрийн өндрөөс унахаас аврагджээ

Энэ сарын 2-ны шөнө /2020.11.20/ Нидерланд улсын Ротердам хотод нэгэн хачирхалтай явдал болжээ. Тодруулбал, сүүлийн зорчигчдоо буулгасан галт тэрэг депо руу буцах замдаа тоормос нь ажиллагаагүй болж, төмөр замын хаалтыг нэвтлэн гарсан байна. Улмаар зам нь дууссан галт тэрэг 8 метрийн өндрөөс унах эрсдэлтэй тулгарахад азаар "Халимны сүүл" хэлбэрт хөшөөн дээр тогтож, аюулгүй өнгөрсөн байна.

Тухайн үед галт тэргэнд зөвхөн машинист нь явсан бөгөөд түүнийг эсэн мэнд гаргажээ. Хэрэв "халимны сүүл" байгаагүй бол тэрээр амиа ч алдах эрсдэлтэй байсан аж.

Ийнхүү тухайн аз нь гийсэн мөчийг гэрэл зурагчин Жоуи Бремер (Joey Bremer) даруй очиж камерынхаа дуранд буулгасан байна.